Өнөөдрийн байдлаар галзуу өвчнөөр найман аймгийн 91 суманд 147 голомтод 222 мал амьтан өвчилөөд байна. Өвчилсөн малын 40.5 хувийг үхэр, 31.9 хувийг нохой, үнэг, чоно эзэлж байна. Харин боом өвчнөөр гурван аймгийн есөн суманд  15 мал өвчилжээ. Өнгөрсөн оны мөн үед мал амьтны галзуу өвчин  17 аймагт бүртгэгдэж нийт давхардсан тоогоор 128 суманд 303 гаралтаар 408 мал амьтан, боом өвчнөөр гурван аймгийн зургаан суманд зургаан голомтод зургаан мал өвчилж байжээ.