Хаврын улиралд хүний арьс хуурайших нь элбэг. Тэр дундаа гарын арьс хуурайшсаны улмаас хагарч, сайртах нь бий. Та бүхэнд энгийн буюу гэрийн нөхцөлд гарынхаа арьсыг хэрхэн арчилж болох зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. Ус чийгийн дутагдал нь арьс хуурайших сэдэл болдог байна. Арьс тослог чанараа алдвал дараа нь шингэнээ ч бас алддаг ажээ.