ТЕГ-ын дарга асан Б.Хурц 2003 онд тагнуулын ажилтан байхдаа Д.Энхбатыг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан Франц улсаас “хулгайлан” авчирсан. Улмаар Д.Энхбат 2006 онд нас барсан юм. Д.Энхбатын хүү Золбоо, Золбообаяр нар  Герман улсад амьдардаг байна. Тэд 2011 онд УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд хандаж Эцгийнхээ нэр төрийг сэрггээх тухай хүсэлт гаргаж байсан.