Оросын Новосибирск хотноо олныг хирдхийлгэж, жигшил төрүүлсэн нэгэн хэргийг зургаан залуу үйлдсэн нь илрээд байна. 16 настай 2 бүсгүйг зургаан залуу нэгэн үдэшлэгийн үеэр хүчиндээд, чармай нүцгэн зургийг нь интернэтээр тараажээ. Хохирогч бүсгүйн найз залуу болон түүний таван найзын хамт үдэшлэг зохион байгуулахдаа хар тамхины төрлийн бодис хэрэглэж мансуурсан байсан гэнэ.