Их Британиас БНСУ-д ирсэн гурван хүнээс коронавирусний шинэ хувилбар илэрлээ гэж тус улсын Өвчинд  хянал тавих, урьдчилсан сэргийлэх төв (KDCA) мэдээлжээ. Их Британиас 12 дугаар сарын 22-нд ирсэн коронавирустэй гурван хүний сорьцод генетикийн шинжилгээ хийхэд хувьссан вирус илэрсэн байна. Тэд Лондонд амьдардаг бөгөөд гэр бүлээрээ ирснийх нь дараа шинжилгээнд хамруулахад коронавирус илэрчээ.