АНУ-ын түүхэнд Цагаан ордонд амьдраагүй анхны тэргүүн хатагтай нь Меланья Трамп болж магадгүй гэж Америкийн хэвлэлүүд бичээд эхэллээ. Уг нь, тэрээр 10 настай хүүгийнхээ хичээлийг дуустал буюу ирэх хавар хүртэл Нью-Йоркт үлдэнэ гэж мэдэгдэж байсан.  Гэвч хавар Цагаан ордонд нүүж ирнэ гэсэн хүлээлтийг Трампын гэр бүл тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.