"Хүн ам, орон сууцны завсрын тооллого"-ын үр дүнг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Энэ удаагийн тооллого хэд хэдэн онцлогтой болсон гэдгийг албаныхан онцолж байв. Тооллогыг "Хүн амын регистрийн бүртгэлд суурилсан бүртгэлийн арга" буюу Хүн ам, өрхийн мэдээллийн сантай уялдуулсан,  гадаадад удаан хугацаагаар амьдарч буй Монгол Улсын иргэдийг интернэтээр тоолсон зэрэг гэдгээрээ онцлогтой