Илья, Мария нар жирийн л нэг залуухан гэр бүлийн хос. Хоёул славян төрхтэй, цайвар үc, цэнхэр нүдтэй, гоолиг чийрэг биетэй, бас хоёул дээд боловсрол эзэмшсэн улс. Үe үe найзуудтайгаа халуухан үдэшлэг зохиож, ууж, дуулж, бужиглэх дуртай гэр бүл. Энэ түүх жилийн өмнө чухам л тэр шуугиант үдэшлэгний нэгэнд эхэлсэн билээ.