Улаанбаатар хотоос үүрээр хөдөлж, өдрийн 12:00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баянгол багт хүрлээ. Хаврын сүүл, зуны эхэн сар уг нь нялх ногоо хэнзэлж, хүн малын зоо тэнийдэг үе.  Гэвч ногоо хэнзлэх хөрс байтугай улаан элс овоолж, хатаж, шарласан шар өвснөөс өөр ургамалгүй, улаан тоос боссон газар угтав. Салхи зөөлөн сэвэлзэх