Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг нас барсан хэрэг энэ сарын 22-ны өдөр гарчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар алба хааж байсан цэрэг өнгөрсөн арваннэгдүгээр сард Орхон аймгаас татагдан иржээ. Тэрээр өглөөний гүйлтэндээ гүйж байгаад ухаан алдаж унан, улмаар бөөлжиж байгаад нас барсан байна. Уг