“Эрдэнэс Тавантолгой” компаниийн зохион байгуулсан инновацийн үйлдвэрлэлийн зөвлөгөөнд эрдэмтдийн мэдлэг, ур ухаан, олон жилийн хөдөлмөр шингэсэн бүтээн байгуулалтын төслийн танилцуулгууд хийгдэж байлаа.  Энэ үеэр хүрэн нүүрснээс байгалийн хий үйлдвэрлэх төсөл оролцогчдын сонирхлыг багагүй татав. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр барих төслийн нэгжийн захирал