Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лондонгийн олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж, Монгол Улсаас төрсөн олимпийн анхны хос медальтан болсон Бээжингийн олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Найдангийн ТҮВШИНБАЯР-т утсаар холбогдон, баяр хүргэжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лондонгийн олимп нээлт болон жүдо бөхийн эхний өдрийн тэмцээнүүдийг үзээд, өчигдөр эх орондоо ирсэн юм. Б.МАРАЛ