Анх “Токио 1964” зуны олимпын наадмаас хойш зохион байгуулагдсан олимпын наадмын Япон улсын хөгжөөн дэмжигч Наотоши Ямада 92 насандаа таалал төгссөн талаар NHK суваг өнөөдөр мэдэгдлээ. Өөрийн нутаг нэгтнүүддээ “Олимпын Ожисан” (Олимпын өвөө) хэмээн нэрлэгдэх тэрээр Токио хотод хоёр дахь удаагаа зохиогдох 2020 оны зуны олимпын наадмыг үзэх мөрөөдлөө биелүүлж чадсангүй.