Хүүхдийг багаас нь өөрөөсөө ялгаатай хүмүүстэй харилцах, ойлголцох, хамтран ажиллах, хүндэтгэхэд системтэй сургах хэрэгтэй. Энэ бол XXI зууны иргэнийг бэлтгэх эцэг эхчүүдийн үүрэг юм. Хичээлээ л сайн хийх юм бол чи сайн хүн болно, үгүй бол муу хүн болно гэх улиг болсон харанхуй сургаалаа зогсоох хэрэгтэй. Амьдрал дээр ангидаа толгой цохидог