Оросын программчдын зохион бүтээсэн анхны хиймэл ярилцагч компьютерийн программ Одесс хотын 13 настай Евгений Густман хүүгийн дүрд “жүжиглэн” Английн Редингийн их сургуулийн тусгай комиссийн гишүүдтэй ярилцан 33 хувийг нь төөрөгдүүлж чаджээ. Ийнхүү тус програм Тьюрингийн гэх шалгалтыг анх удаа даван хүний дайтай хиймэл оюун ухаан гэж хүлээн зөвшөөрөгдөж байгаа аж. “Индепендент”