Баянгол дүүргийн тавдугаар хороо, Шастины нэрэмжит Улсын гуравдугаар сургуулийн баруун талд баригдаж байгаа барилгын бетон зуурмаг шахагч унаж 12 настай бяцхан охины амийг авч одсон. Бетон зуурагч машин байрлуулсан газар цөмөрч хошуу нь замруу унасан байж болзошгүй гэж үзэж байгаа. Мөн шонд даруулсан машины жолооч ГССҮТ-д хүргэгдэн эмчлэгдэж байгаа юм.