Эрдэнэтийн ГОК-ийг тойрсон асуудал мөнхийн сэдэв болоод удаж байна. Талийгаач Ш.Отгонбилэг захирлыг “Зууны луйварчин” хэмээн цоллож, захиалгат нэвтрүүлэг хийж олонд цацсан тэр цагаас хойш захирлаар ажиллаж байсан хүмүүс бүгд л ямар нэг хэмжээгээр асуудалд орооцолдсон билээ. Д.Дорлигжав гэхэд л 800 саяын асуудалд холбогдож нэг хэсэгтээ шуугиулж