Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан ес хоногийн дараа болох гэж байна. Үндэсний их баяр наадмын дараа орох хамгийн том барилдаан энэ. Цагаан сарын барилдаанаар наадмын өнгийг шинждэг ч гэдэг. Дээрээс нь монгол түмэн уламжлалт ганц баярынхаа өмнө буюу битүүнд үндэсний бөхийнхөө уран хурц барилдааныг үзэж, хийморь лундаагаа сэргээдэг