ОХУ-ын Благовещенск хотноо энэ сарын 21-24-нд спортын гимнастикийн Сибирь, Алс дорнодын бүсийн тэмцээн болох ажээ. 100 гаруй тамирчин өрсөлдөх тус тэмцээнд манай улсын найман гимнастикч оролцох болсон тухай “Азия-Россия” цахим хуудсанд мэдээлсэн байна. ОХУ-ын Амур мужийн спортын гимнастикийн холбооны тэргүүн Г.Вагнерийн хэлснээр сүүлийн жилүүдэд тус тэмцээнд Монголын тамирчид тогтмол ирж