Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг ихэд гутаадаг нэгэн зүйл нь унжсан хонго өгзөг, хэт бүдүүн гуя, хөлний бүдүүрсэн судаснууд юм. Энэ сул тал нь их суудаг, зогсдог ажилтай эмэгтэйчүүдэд их ажиглагддаг. Энэ тухай зарим нэг тоо баримт дурдъя л даа. Биднийг зогсож байх үед хөлөнд хуралдах цусны хэмжээ 300 мл-ээр нэмэгддэг байна.