2050 он гэхэд “Super bug” буюу ямар ч эмэнд дийлддэггүй, эмэнд тэсвэртэй нян гурван секунд тутамд нэг хүний аминд хүрнэ гэсэн судалгааг Их Британийн “Review on Antimicrobial Resistance” гэдэг судалгааны байгууллага гаргажээ. Хүн төрөлхтөнийг энэхүү нянгаас хамгаалах эмчилгээний төлөвлөгөөг энэ судалгааны үндсэн дээр боловсруулан гаргахад олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай аж.