Төвдөд төрж өссөн модель Tsunaina загварынхны анхаарлыг татаж эхэлжээ. Тэрээр инстаграмм хуудсанд 127 мянган дагагчтай бөгөөд алдарт Vogue сэтгүүлийн сайт түүнийг энэ 7 хоногийн инстаграммын онцлох хүнээр сонгосон байна. Түүний өвөрмөц төрх гэрэл зурагчдын анхаарлыг татдаг тухай мөн бичжээ.