Наймдугаар сарын сүүлчээс эхлээд театрт сонсогддог дуу хоолой, хөгжим гудамжинд дуулддаг болов. Өдөр бүр шүү. Сонсох нээ, шинээр байгуулагдсан Соёлын яамны хийж байгаа анхны ажил нь энэ гэнэ. Түүнийгээ “Соёлын цаг” хэмээн нэрийджээ. “...Нийслэлийн есөн дүүргийн 24 байршилд мэргэжлийн урлагийн байгууллагууд өөрсдийн нэрэмжит гоцлол болон дуэт, дөрвөлөөс бүрдсэн урлагийн тоглолтоо үнэ төлбөргүй