Их Британийн уулчин Стевен Эдвард Нэйш Архангай аймгийн Хангай сумын Тэрх багийн Хандрагат гэх газарт өнгөрсөн сарын 31-нд амиа алдсан хэрэг гарчээ. Өдгөө 53 настай уулчин, парапланы нисэгч тэрээр Монголд Хангайн нурууны оргилд авирахаар өөрийн найз Гарет Астоны хамтаар өнгөрсөн сард иржээ. Найзууд нийслэлээс гарч өнгөрсөн сарын 30-ны орой Архангайн Хангай