Түрүүчийн цаснаар би нутагтаа очсон байв. Муу нэртэй мичин жилийг дагаж халуун намраар их цас орон хүйтэрчээ. Гэвч Онон голын шугуйд навч унаж гүйцээгүй цасан дунд улаа бутран байв. Би амралтаар яваа ажилгүй бөгөөд яаралгүй хүн болохоор сумын төвөөс хэдэнтээ өртөө алслан айл амьтнаар хэсүүчилж гөрөөчдийг дагалдан уул хөвчөөр тэнэж