ДАМАСК. /Andadolu/. Сирийн зүүн хойд нутгийн Хасаках хотод болж байсан хуримын ёслолын үеэр амиа золиослох халдлага болсны улмаас наад зах нь 20 хүн амиа алдаж, 55 хүн шархадлаа гэж Сирийн “SANA” агентлаг мэдээлэв. Хохирогчдын дунд хүүхэд, эмэгтэйчүүд байна гэж эх сурвалж хэлсэн байна. Шархадсан хүмүүсийг Хасаках болон Камишли хотын эмнэлгүүдэд хүргэжээ. "Арабын хавар"-ын хувьсгалын нөлөөгөөр 2011 онд Сирид ардчиллын төлөөх бослого