Монголын "Хүннү” рок урсгалаар бүтээл туурвидаг ХҮ хамтлаг "Wolf Totem" дууныхаа америк хувилбарыг өчигдөр орой цацлаа. "Wolf Totem" дуу бол тэдний хоёр дахь уран бүтээл юм. Тэд энэ удаа АНУ-ын "Papa Roach" рок хамтлагийн дуучин, реппер, үг, ая зохиогч Жейкоби Шэддикстэй хамтран, шинэчилсэн найруулгатайгаар сонсогчдодоо хүргэлээ.