Өвөрмонголын эрдэмтэн Ц.Чойдандар, Ч.Цэцэнгэрэл нар “Хятад дахь баруун цастын халхчууд” ном бичсэн нь 2011 онд “Болор судар” хэвлэлийн газар хэвлэн гаргасан билээ. Уг номын хэсгээс толилуулж байна.  Хятад эрдэмтдийн бичиг тэмдэглэл Жанеэгийн халхчуудын цагаачилж ирсэн он жил, учир шалтгаан жич Мазуншаньд гарсан хэрэг явдлын талаар тухайн үеийн “Ганьсугийн иргэн улсын сонин”, “Шинэ