Цахим ертөнцийнхөн түүнийг “Шүүртэй эгч” гэж хочилдог. Харин үзэгчид “Цензургүй яриа”, “Цензургүй сурвалжлага”-ын хөтлөгч, уншигчид нийтлэлч Л.Мөнхбаясгалан нэрээр нь илүү мэднэ. Хийсэн нэвтрүүлэг бүрийнх нь араас сайшаал гэхээсээ шүүмжлэл, хардлага, түүн рүү дайрсан янз бүрийн сэтгэгдэл зэрэгцэн хөврөх нь энүүхэнд. Тэглээ гээд “Шүүртэй эгч”-ийн үзэг мохдоггүй. Эсрэгээрээ  энэ бүх дайралтыг