Саяхан л UBS телевизийн хөтлөгч Ц.Чойжилсүрэнтэй хуримын өдрөө товлон сүр дуулиан болоод байсан “Хэцүү анги”-н Сувдын дүрд ажилласан Э.Уянга хөл хүнд болжээ. Гэхдээ хайрлаж, дурлаж, хамтран амьдарч явсан сэргэлэн Чойжоогоос бус, шинэхэн хайрын романс үүсгэсэн залуутайгаа ийнхүү ханилан суух болсон бололтой. Түүний найз залуу төлөв даруу, энгийн нэгэн байдаг гэнэ.