"Хар өвөртэй хүүхэн гэж байдаг юм шүү. Тийм хүүхний өвөрт орсон хүн огт өөдөлдөггүй. Харахад сайхан, сайн хүн шиг байж болох ч хачин хар өвөртэй хүүхэн байдаг юмаа" гэж хөгшчүүл хуучилдаг билээ. Өвөрхангай аймгийн нэгэн суманд "Ганган" Сарантуяа гэх ганц бие бүсгүй байх. Тэр хавьдаа түүнийг гүйцэх царай зүстэй, нуруу