Улс орон даяар санхүүгийн хүндрэлтэй байгаа энэ үед Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас санаачлага гаргаж баяр наадмын соёл урлагийн үйл ажиллагаанд төрийн албан хаагчид оролцож байгаа билээ. Учир нь аливаа арга хэмжээ, баяр ёслол, тэмдэглэлт үйл явдлуудад өндөр үнэтэй урлаг соёлынхныг урих нь улсын хэмжээнд жишиг болон тогтоод байсан юм.