“Miss World-2016” буюу Дэлхийн мисс шалгаруулах тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо арванэгдүгээр сарын 26-наас арванхоёрдугаар сарын 18-ны өдрүүдэд болж өнгөрсөн. Тус тэмцээнд манай улсаас загвар өмсөгч мисс Алтангэрэлийн Баярцэцэг эх орноо төлөөлөн амжилттай оролцож шилдэг XI байрт шалгарсан билээ. Тэрээр одоо АНУ-ын Вашингтон хотноо шилдэг 11 миссийн тусгай арга хэмжээнд оролцох зэрэг