Билэг гуай болсон минь
Америкт дөнгөж ирээд байхдаа хоёр хүүгээ дагуулан, Монгол хүүхдийн урлагийн наадамд оролцуулав. Бүртгэгч нь 20 орчим насны, багашаархан бүсгүй байна. Ихэд эелдэг охин юм.
- Энэ хөөрхөн хүүгийн нэр хэн бэ?
- Билгийн-Илд. Бүсгүй
цааснаа Б.Илд хэмээн бичих нь харагдав.
- За, дүүгийнх нь нэр хэн билээ?
- Билгийндалай.
Нөгөөх маань харин Б. Далай гэж тэмдэглэснээ над руу харж, эелдгээр
- “Билэг гуай та энд суугаад хүлээж бай даа” гэв.
- Ах нь Билэг биш ээ.
- Өө, та аав нь биш юм уу?
- Аав нь ч мөн л дөө, гэхдээ миний нэр Билэг биш л дээ.
- Өө, ааваараа овоглоогүй хүүхдүүд үү? Зүгээр ээ, Америкт овгоо солиод ирсэн хүүхэд олон бий…??? Зиа, за…
URL:







