Билэг гуай болсон минь

aa2768e851d70041c296174c391c3dc6Америкт дөнгөж ирээд байхдаа хоёр хүүгээ дагуулан, Монгол хүүхдийн урлагийн наадамд оролцуулав. Бүртгэгч нь 20 орчим насны, багашаархан бүсгүй байна. Ихэд эелдэг охин юм.

- Энэ хөөрхөн хүүгийн нэр хэн бэ?
- Билгийн-Илд. Бүсгүй

цааснаа Б.Илд хэмээн бичих нь харагдав.

- За, дүүгийнх нь нэр хэн билээ?
- Билгийндалай.

Нөгөөх маань харин Б. Далай гэж тэмдэглэснээ над руу харж, эелдгээр

- “Билэг гуай та энд суугаад хүлээж бай даа” гэв.
- Ах нь Билэг биш ээ.

- Өө, та аав нь биш юм уу?
- Аав нь ч мөн л дөө, гэхдээ миний нэр Билэг биш л дээ.

- Өө, ааваараа овоглоогүй хүүхдүүд үү? Зүгээр ээ, Америкт овгоо солиод ирсэн хүүхэд олон бий…??? Зиа, за…


URL:

Сэтгэгдэл бичих