Иран цөмийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлсээр байна

images47040ЭЖОлон улсын атомын эрчим хүчний агентлагийн 22-ны тайланд харуулснаар, энэ оны 2-р сараас хойш Иран цөмийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлсээр байгаа бөгөөд Натанзийн уран баяжуулах үйлдвэрт 700 гаруй шинэ хэлбэрийн центрифуг угсарч, Арак дахь реакторыг үргэлжлүүлэн байгуулсаар юм байна.

Тайланд тэмдэглэхдээ, одоогоор Иран 20 хувиар баяжуулсан 324 килограмм уран үйлдвэрлэснээс 140 килограммыг нь цөмийн шатахуун болгох үйлдвэрт оруулсан байна. Холбогдох мэргэжилтний үзэж байгаагаар, баяжуулсан ураныг шатахуун болгох үйлдвэрт оруулсны дараа, дахин цөмийн зэвсэгт ашиглаж болохуйц баяжуулсан уран болгоход хэцүү. Харин нэг цөмийн хошуу бүтээхэд наанадаж 20 хувиас дээш баяжуулсан 200 килограмм уран шаардагдана. Ираны нөөцлөөд байгаа уран нь цөмийн хошуу бүтээж чадахгүй тул тус орон цөмийн төлөвлөгөөгөө энхийн төлөө ашиглах заагийг даваагүй гэжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих