Хүнсний талон олгох иргэдийн судалгааг шинэчлэх шаардлагатай

b9deed2baf78623484fc2170479f5cfb_L“11 11 төв”-д энэ долоо хоногт мянга шахам санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл иржээ.

Энэ долоо хоногт ирсэн асуултуудыг холбогдох байгууллагуудад нь өгч хариулт авчээ. Хүнсний талонтой холбоотой тайлбарыг дэлгэрүүлэн танилцуулъя. Нийгмийн халамжийн тухай хуулийн 22 дугаар зүйл 22.1 дэх хэсэгт зааснаар орлогыг орлуулан тооцох аргаар амьжиргааны түвшнээ үнэлүүлж, мэдээллийн санд орсон иргэдээс хамгийн бага амьжиргаатай буюу батлагдсан босго онооноос доогуур үнэлгээтэй, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд хүнсний эрхийн бичиг олгодог. Шинэчилсэн судалгаа хийгдтэл өмнөх нэрсээр олгож байгаа нь зохих эзэддээ биш боломжийн амьжиргаатай хүмүүст талон олгогдож байна гэсэн шүүмжлэл дагуулах болжээ. Гэвч, шинэчилсэн судалгаа явуулах тов гараагүй байна. Энэ талоноор сонгон шалгаруулсан дэлгүүрээс зөвшөөрөгдсөн хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхтэй. Хүнсний цаасан болон цахим эрхийн бичгийг том хүн 10000, хүүхэд 5000 төгрөгөөр сар бүр авах боломжтой.
Бусад төрлийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуулт ч цөөнгүй иржээ. Хүний хөгжил сангийн мөнгөө аваагүй хүмүүст энэ онд багтаан нөхөн олгож дуусгана, тэтгэвэр тэтгэмжүүдийн хэмжээ нэмэгдээгүй, дөрвөөс дээш хүүхэдтэй бол тэжээгчээ алдсаны тэтгэмжид 154400 төгрөг олгоно зэрэг хариултыг холбогдох байгууллагуудаас асуултын мөрөөр хүргэсэн байна.
Нийслэлийн хур хог, цахилгаан дулаан, эрчим хүчний хязгаарлалтын асуудлаар 340 санал ирсний 90 нь гомдол, шүүмж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих