1072 хувьцааг иргэдийн 50 хувь нь эзэмшдэг гэв

36e77cd878a1d171big“Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлага хувьцаа эзэмшигчдэд хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчиж байгаа талаар “Иргэн бүрт-1072” түр хорооноос өчигдөр мэдэгдлээ.

Тус хорооноос хүн бүрийн эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаанд ногдох эрхийг эдлүүлэх, тус компанийн хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийг мөрдүүлэхийг Засгийн газраас шаардаж байгаа аж.

“Иргэн бүрт-1072” түр хорооны гишүүн С.Гэрэлмаа “Төрийн зүгээс иргэн бүрт олгосон 1072 хувьцааг хуулийн дагуу баталгаажуулах ёстой. Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 2.7 сая иргэн 1072 хувьцаа эзэмших ёстой.

Гэтэл компанийн дүрэмд 15 тэрбум ширхэг хувьцаатай байна гэж заасан байдаг.

Харин иргэдэд эзэмшүүлж буй хувьцаа нэг сая 432 мянган ширхэг. Үүнийг тооцвол 1.3 сая иргэнд ногдоно. Энэ нь хувьцаа эзэмших ёстой иргэдийн 50 хувьтай тэнцэж байна” гэлээ.

Б.Ирээдүй

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих