Н.Алтанхуяг, Г.Энхтайван нарын хэн нь эрх мэдлээ урвуулан ашигласан бэ?

588fa653bae93423originalСүүлийн үед Ерөнхий сайд Н.Алтанхуягийг тойрон хүрээлсэн түүний хүргэн ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэн, “Алтан гадас фракц”-ийн найз  болох  Стандартчилал, хэмжилзүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтайван нарыг тойрсон элдэв хууль   зөрчлийн талаархи баримтууд олон нийтийн анхаарлын төвд байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг төрийн албыг төрлийн алба болгосон гэж үздэг. Үүнийг батлах нэгэн баримтыг та бүхэнд дэлгэж байна. Стандартчилал, хэмжилзүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч  Г.Энхтайван АН-ын дарга Н.Алтанхуягт үнэнч болохоо харуулан түүний төрсөн охин А.Саранзаяг хангамжийн инженерийн албан тушаалд томилж байжээ. Ер нь хангамжийн инженер гэдэг бол сүүлийн үед дарга нарын хамаатан саднаа байршуулах гол ажлын байр болсон байна.

Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн өөрийн хариуцдаг “Эрдэнэс Таван толгой” компаний хангамжийн ахлах мэргэжилтнээр мөн л өөрийн төрсөн эгч Г.Одгэрэлийг томилсон байсныг та бүхэн санаж байгаа байх. За яахав даргын охиныг ажилтай болгож болох л байх л даа гэж үзье. Гэтэл Г.Энхтайван томилогдоод зургаан сар ч ажиллаагүй А.Саранзаяаг Гадаад харилцааны албаны даргын сонгон шалгаруулалтад хууль зөрчин оруулж  тангаргийг нь өргүүлж улмаар төрийн жинхэнэ албан тушаалд жинхлүүлжээ. Яагаад хууль зөрчсөн бэ гэсэн асуулт гарах нь тодорхой. Тэгвэл төрийн албаны хууль болон ажлын байрны тодорхойлолтод энэхүү албаны даргын сонгон шалгаруулалтад тухайн салбарт гурваас доошгүй жил ажилласан байх бөгөөд тангараг өргөсөн жинхэнэ төрийн албан хаагч л өрсөлдөх эрхтэй байсан байна. Энэхүү шаардлагыг АН-ын дарга Н.Алтанхуягийн төрсөн охин хангаагүй байхад Г.Энхтайван даргадаа ая тал засч хууль зөрчсөн нь энэ ажээ. Аливаа хууль бус үйлдлийг “даравч далдайна булавч бултайна” гэдэг шиг Стандартчилал, хэмжилзүйн газрын нэр бүхий төрийн албан хаагчид Төрийн албаны зөвлөлд хандан энэ талаар гомдол мэдүүлсэнээс болж энэхүү хууль бус үйлдэл сөхөгдөн илчлэгдэж А.Саранзаяагийн өргөсөн тангарагийг хууль бус гэж тооцон төрийн жинхэнэ албан хаагчийн жагсаалтаас хасч улмаар Г.Энхтайваны гаргасан тушаалыг хүчингүй болгож  түүнд  хариуцлага тооцохыг Төрийн албаны зөвлөлийн  51 дүгээр тогтоолоор Засгийн газарт албан ёсоор санал хүргүүлжээ.

Стандартчилал, хэмжилзүйн газрыг хариуцаж байсан  Н.Алтанхуяг Тэргүүн Шадар сайд байхдаа энэхүү тогтоолыг хэрэгжүүлж  Г.Энхтайванд сахилгын арга хэмжээ авахын оронд цээжээрээ хамгаалан дарж улмаар жилийн дараа Ерөнхий сайд болмогцоо албан тушаалыг нь дэвшүүлсэн Засгийн газрын 2012 оны 55 тоот шийдвэрийг хууль зөрчин гаргажээ. “Шинэчлэлийн” гэх гоё нэртэй Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг  намчирхах, найзархах, гэр бүлэрхэх, албан тушаал, эрх мэдлийн нэр сүрээр төрийн байгууллагын дотоод ажил хэрэгт гүн гүнзгий хутгалдан орж  ард түмний хэлдгээр “Төрийн албыг төрлийн алба” болгон хувиргадаг  зүй бус үзэгдлийн нэг баримт нь энэ юм. Авилгатай  тэмцэнэ гэж ярьдаг Ерөнхий сайдын ам ажил хоёр алд дэлэм зөрсөөр тэр өөрөө олон төрлийн авилгын хэрэгт нэр нь холбогдчихоод манлайлан тууж явна.

 

Ийнхүү хууль зөрчин Ерөнхий сайдын төрсөн охиныг төрийн албан хаагчийн тангараг өргүүлж жинхлүүлсэн Г.Энхтайванд уу?, эсвэл Г.Энхтайваныг  хууль зөрчин албан тушаалд дэвшүүлсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягт уу, эсвэл хоёуланд нь уу албаны эрх мэдлээ урвуулан ашигласаныг тогтоож хариуцлага тооцох нь иргэн бүр хуулийн өмнө ижил тэгш байна гэдэг шударга зарчимд нийцэх буй заа. Авилгын эсрэг Монгол Улсын хуулийн 3.1.1-д “авлига” гэж  албан тушаалтан  албан  тушаалын эрх  мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг хэлнэ гэж заасан байна. Мөн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 264.1.-д “Төрийн албан тушаалтан албан үүргийн хувьд хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлснээс аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол  учирсан бол” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байна.

Б.Өлзий

URL:

Нэр: Bardo Огноо: 3 September 2018

I went to tons of links before this, what was I thninikg?

Сэтгэгдэл бичих