Хөшигтийн хөндийн шинэ онгоцны буудлын гүйцэтгэгч тодорлоо

Хөшигтийн хөндийд баригдах Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлын тендерт Японы “Мицубиши Чиёода” компанийн нэгдэл ялж, Солонгосын “Самсунг” корпорацитай хамтарч барилгын ажлыг гүйцэтгэхээр болсон бол Монголын талын гүйцэтгэгчээр “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци” шалгарчээ. Шинэ нисэх буудал 2013 оны аравдугаар сард ашиглалтад орох бөгөөд  жилд гурван сая хүнд үйлчлэх хүчин чадалтай, зургаан хүзүүвчтэй байх юм. Энэхүү томоохон төсөлд Монголын талыг төлөөлөн оролцож буй “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци” нь манай улсын барилгын салбарын тэргүүлэх компаниуд болох “Дельта констракшн”, “БҮТИ”, “ЕСС”, “Улаанбаатар барилга”, “Эрэлт импекс” гэсэн таван компанийн нэгдэл юм байна.
Одоогоор нисэх онгоцны буудлын газар шорооны ажил явагдаж байгаа аж.  Энэхүү төсөлд “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци” нь нисэх онгоцны буудлын барилгын цутгамал төмөр бетон бүтээцийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэх юм байна. Харин энэ жил Зорчигчдын терминалын суурь, зоорийн давхар, нэгдүгээр давхрын төмөр бетон бүтээцийн ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсан бөгөөд уг ажлыг 2013 оны наймдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 30 хүртэлх хугацаанд гүйцэтгэх аж.

URL:

Нэр: й Огноо: 14 October 2016

Хөшигтийн хөндий биш ХӨШИГИЙН ХӨНДИЙ. Хаанаасаа т үсэг гаргаж ирээд байгаа сугууд вэ? Нэртэйгээр нь үхэртийн хөндий гэчихээч

Сэтгэгдэл бичих