Татварын байцаагчдын “дурлалын эзэн” АМГ-ын дарга асан Д.Батхуягийн гарын хүн аж

Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн гарын хүн гэгдэж явсан Хөвсгөл аймгийн Арбулаг сумын гаралтай Уул уурхайн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалыг хашдаг Д.Батболд гэгч залуугаас болж хоёр сайхан бүсгүйн нэг нь шороонд, нөгөөх нь шоронд орсон харамсалтай хэрэг гарчээ.

Д.Батболд нь Эрдэс баялаг эрчим хүчний яаманд Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан хуульч мэргэжилтэй эрхэм аж.

Харин тус яам салахад Ашигт малтмалын газарт үлдэж  Төрийн захиргааны удирдлагын газарт ахлах мэргэжилтэн хийж байжээ. Тэрбээр гурван жилийн өмнө сэжигтэн Ч.Туяа хэмээх татварын байцаагч бүсгүйтэй танилцаж нэг гэрт амьдрах болсон байна.  Тэрбээр, уг хэрэгт байцаалт өгч байгаа бөгөөд ажлаасаа түр чөлөө авчээ.

Б.Тогтох

Эх сурвалж: www.mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих