“Silence white 2013” шоунд нэгдэхийг уриаллаа

1003432_10151725181398566_556430736_n1808643872013-07-08-09-41[www.urlag.mn]  Их хотын залуусын хүсэн хүлээдэг “Silence white 2013” шоу “Эрх чөлөө, Энхтайван, Эв нэгдэл” уриатайгаар үүрд мөнхийн хязгааргүй эргэх билэгдлийг ерөөж найм дахь жилдээ энэ сарын 12-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд 10 мянган залуучуудад зориулагдан зохион байгуулагдахаар товоо зарласан билээ.

Эрх чөлөөний тунхаглал, энхтайваны бэлэгдэл, эв нэгдлийн илэрхийлэл болсон цасан цагаанаар гоёж, мянга мянган гэрлийн гялбаанд, арван мянган залуус бүжиж наадах энэ үдшийн гол эзэд болсон эрхэмсэг “DJ” нар ийнхүү сэтгэгдлээ хуваалцаж их хотын залуусаа “Silence white 2013” шоунд нэгдэхийг уриаллаа.

MMP Tuvshin – Цагаан өнгийн хувцас миний өөртөө итгэх итгэлийг улам нэмэгдүүлдэг
MMP Uuree – Өөрийн хамгийн эрхэм хүнээ өнгөтэй зүйрлэвэл тэр нь цагаан өнгө байх болно.
MMP DR Bataa – Хамгийн хурц өнгө бол цагаан өнгө
MMP Temuujin – Цагаан өнгө миний хувьд эрх чөлөө, хүсэл тэмүүлэлийг санагдуулдаг
MMP Tmk – Цагаан өнгө бол энхтайваны бэлэгдэл юм
MMP Pago – Өнгө бүхэн өөрийн гэсэн утга учиртай. Цагаан өнгөнд эв нэгдэл оршдог.

Дашрамд дуулгахад “Silence white 2013” шоуг “Mongol Mix Project”-ээс санаачлан Нийслэлийн засаг даргын ивээл доор зохион байгуулж байгаа бөгөөд Үндэсний соёл амралтын хүрээлэн, Апу хк, “Sound Of Mongolia, www.alpha.mn дэмжинэ ажиллаж байгаа бөгөөд албан ёсны онлайн түгээгчээр мэдээллийн №1 хөтөч www.DORGIO.mn сайт ажиллаж байгаа аж.


Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn


URL:

Сэтгэгдэл бичих