Хурдны замын нээлт хойшиллоо

Монголд анх удаа хурдны зам барих ажлын албан ёсны нээлт өнөөдөр 10.00 цагт Баянзүрхийн товчооны Туулын гүүрний хажууд болох байсан ч тодорхой бус шалтгаанаас хойшилжээ.

Албан эх сурвалж уг мэдээллийг өгсөн бөгөөд уг арга хэмжээнд Нийслэлийн удирдлагууд болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцох байсан аж.

Дээрх зам шинээр тавигдах хурдны замуудын эхлэл бөгөөд нийт 122 км зам барих аж.

Тодруулбал, Туулын хурдны зам (33 км), Баянгол (15 км), Баянхошуу (23 км), Сэлбэ гол (32 км), Бэлх (9 км), Улиастайд  (13 км) хурдны зам барихаар төлөвлөжээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Тогтох

URL:

Сэтгэгдэл бичих