Наадамд 1,5 тэрбум төгрөг зарцуулжээ

Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 75 төрлийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөснөөс 74-ийг нь амжилттай зохион байгуулсан байна.
Тодруулбал, “Дээлтэй монгол” наадам цаг агаарын нөхцлөөс шалтгаалан 7 хоногоор хойшилсноос бусад нь амжилттай болсон талаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга, нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун мэдээллээ.
Баяр наадмын нийт зардалд 1,5 тэрбум, “Хүй долоон худаг” дахь “Монгол наадам” цогцолборын эхний ээлжийн бүтээн байгуулалтад 14 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
Энэ долоо хоногт “Үндэсний их баяр наадам”-ын салбар хороодын мэдээллийг авч нэгтгэн, зохион байгуулалтын нэгдсэн дүнг Засгийн газарт танилцуулах юм байна.

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих