Хакухо 26 дахь түрүүгээ авах болзлоо хангалаа

10210_733Мэргэжлийн сумогийн Нагоя башёгийн 13 дахь өдөр Хакүхо Котоошюүтэй оноолт таараад байсан бөгөөд түүнийг давснаар түрүүлэх болзлоо хангалаа. Өнгөрөгч тавдугаар сарын башёд уналгүй түрүүлж, 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн амжилттай зэрэгцэж ирсэн тэрбээр сумо бөхийн башёд 26 дахь түрүүгээ авах болзлоо хангалаа. Мөн Хакухо дараалсан 43 дахь ялалтаа аваад байна.

Энэ өдөр Харумафүжи озэки Кисэносатод ялагдаж найман даваа, таван унаатай боллоо. Озэки Кисэносатогийн хувьд 10 даваа, гурван унаатай явна. Кисэносатогоос гадна Аойяма, Кайсэй нар өрсөлдөгчөө давснаар арван даваатай боллоо.

Манай бусад бөхчүүдээс Шёотэнро Д.Нямсүрэн Такарафүжиг давснаар ес дэх, Какүрюү М.Ананд Чиёотайрюүг давснаар тавин хувийн амжилтаа үзүүллээ. Харин токитэнкү А.Хүчитбаатар 4-9, Тамаваши Мөнх-Оргил 5-8, Кёкүтэнхо 4-9 гэсэн амжилттай явна.

Маргааш Хакүхо Кисэносато, Харүмафүжи есөн даваатай Котошёогикү нар оноолт таараад байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих