Нийтийн байранд хяналт тогтооё

niitiin_bair-middleХичээлийн шинэ жил дөхөхийн хэрээр түрээсийн байрны үнэ нэмэгддэг.

Үүнийг орон нутгаас их, дээд сургуулиудад суралцахаар ирж буй оюутнуудтай холбон тайлбарлах нь бий. Энэ нь үнэний ортой. Учир нь оюутны байр хүрэлцээ муутай. Нэг болон хоёрдугаар курсын оюутнууд дотуур байранд хамрагдахад цаана нь 100 орчим мянган оюутан байрны асуудлаа өөрсдөө шийддэг.

Тэдний зарим хэсэг нь төрөл садангийндаа байрлахад үлдэж байгаа нь түрээсийн байранд орохоос өөр аргагүй. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад энэ жил түрээсийн байрны үнэ 20-30 хувиар нэмэгджээ. Ингээд түрээсийн байрны сарын түрээс, ахуй орчинтой нь танилцахаар зорилоо. Хотын төвд ойрхон гэгддэг Хүчит шонхор захын ойролцоо байрлах байрнаас сурвалжлагаа эхэлсэн юм.

Гараж мэт өрөөнүүдийг түрээсэлж байв

Энэ орчим түрээсийн байр олонтой аж. Гэхдээ ихэнх нь хүн амьдрах наад захын шаардлагыг хангаагүй харагдана. Гаднах орчноос нь эхлээд байрнуудын доторх нь мөөгөнцөртсөн байв.

Зарим байрнуудад дотоод засал нь нэлээд олон жил хийгдээгүй нь илт анзаарагдаж байсан юм. Гэтэл эдгээр байрны турээс сарын 85-160 мянган төгрөгийн хооронд хэлбэлздэг байна. Хөгц, мөөгөнцөр арай багатай нь илүү үнэтэй аж. Түрээслүүлнэ гэсэн зарын дагуу дараагийн байрыг сонирхохоор очиход хэсэг залуус мөн зарын дагуу байр хайж ирсэн байв.

Энэ байр “Хүчит шонхор” захын дэргэд байрладаг. Хашааны хаалгаар ороход хогондоо дарагдсан хашаа, огиудас хүрмээр жорлонгийн үнэр хамар цоргин угтсан юм. Тус байрны эзэн түрээсийн байр хайж яваа залуусыг дагуулан өрөөнүүдийг сонирхуулав. Уг хашаанд түрээсийн найман өрөө байдаг аж.

Өрөөнүүд дотор хүн байх арга үнэндээ байхгүй. Хананы шохой нь мөөгөнцөртөөд халцраад уначихсан, тааз нь гаражийн төмөр дээвэртэй аж. Энэ өрөөний түрээс сарын 85 мянган төгрөг. Цонх гэхээр ч юм байхгүй энэ өрөөг залуус голон гарч одох нь тэр.

Хачирхалтай энэ өрөө тус байрны хамгийн сайхан өрөө бололтой. Учир нь байрны эзэн үүнээс өөр өрөөг үзүүлэхийг хүсэхгүй байсан юм. Дараагийн байр яг л ижил. Өнөөх л эхүүн чийгний үнэр, дүүрсэн 00 бохир ус, овоолсон хог гэх дүр зураг нүдэнд бууна. Авууштай нь өрөөнүүдийн дотоод орчин өмнөхийг бодвол “супер” байсан юм.

Уг байрны нэг өрөөнд түрээс төлөн суудаг залуутай хэдэн хором ярилцлаа. Тус байрны эзэн эндээ амьдардаггүй гэнэ. Түрээсээ авах гэж л сардаа нэг удаа ирдэг байна. Түүнийг ирэхэд нь түрээслэгдчид хог, 00 гэх мэт асуудлыг шийдвэрлэж өгөхийг шаарддаг байна.

Гэтэл “Удахгүй цэвэрлэж өгнө” гэсэн хариу хэлээд л таг болдог байна. Ингэж хэлэхгүй л бол хэдэн сараар ч цэвэрлэдэггүйг түрээслэгчид нуугаагүй юм. Уг нь тэр түрээслүүлэгчдийнхээ цэвэр орчинд амьдруулах дэдний гомдол саналыг шийдвэрлэж өгөх үүрэгтэй. Гэтэл сардаа нэг түрээсийн мөнгөө авах гээд зочилдог зарим нэг түрээслүүлэгчид тэр байрны орчин тохилог, бохир байх нь хамаагүй байдаг гэлтэй байдаг гэнэ.

Нэгэнт л мөнгөө төлж амьдарч байгаа юм чинь цэвэрхэн орчинд амьдарвал зүгээр баймаар. Гэтэл түрээслэгч нь мөнгөө төлж байгаа юм чинь шаардах эрхтэй. Түрээсийн иргэд нь cap болгон мөнгөө авдаг шигээ түрээслэгчиддээ ахуй орчинд нь анхаарал хандуулмаар байна.

Цэцэглэж буй бизнес

Нурах шахсан амбаар, гаражийг түрээслүүлэн ашиг олох бизнес жил ирэх тусам цэцэглэж байна. Иргэн хүн хашааныхаа бичиг баримтыг л бүрдүүлчихвэл үл хөдлөх хөрөнгө болчихдог учраас нийтийн байр барихад тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй гэнэ. Тиймдээ ч барилгын хамгийн хямд материалаар богино хугацаанд мөнгө олох зорилго нь Кийтийн байрыг олноор нь барихад хүрдэг биз. Мөнгийг зорилгоо болгож барьсан барилгын хана тааз нь нимгэн болохоор хажуу өрөөнд гарсан чимээ нэвт сонсогдоно. Өвлийн улиралд хүйтэн гээд ар араасаа хөндөгдөх асуудал байдаг аж.

Сүйхээтэй нэг нь хотын төвтэй ойролцоо хэд хэдэн газар түрээсийн байр олноор нь барьж түрээслүүлдэг байна. Тэр түрээсийн байранд хараа хяналт гэж бараг байхгүй. Олон хүн байгаа газар хэрэг төвөг их гардаг гэнэ. Түрээсийн байрыг оюутан залуусаас гадна хөгшин настай хүмүүс, хөдөөнөөс ирсэн хүмүүс ах дүүгээрээ нийлж хөлсөлдөг аж. Хараа хяналт стандарт тавигддаггүй уг түрээсийн байр нь олширч боломжтой нэг нь боломжгүй нэгийнхээ мөнгөөр хэтэвчээ зузаалсаар байна шүү.

Нийтийн байранд стандарт хараа хяналт байдаггүй гэнэ

Нийтийн байранд тавигдах хараа хяналтын стандартын талаар холбогдох албаны хүнээс лавлалаа. Гэтэл үүнд хараа хяналт, стандарт тавих боломжгүй гэсэн юм. Өөрийн эзэмшил газартаа юу барьж, түүнийгээ ямар зориулалтаар ашиглах нь хүний эрх, үүнд төр оролцох эрхгүй гэсэн юм. Тэдгээр байрыг түрээслэх эсэх нь хувь хүний сонголт хэмээн үлдээдэг байна. Үнэхээр л дээрх байгууллага хараа хяналт тавьдаггүй юмаа гэхэд хороод нь хяналт тавих шаардлага бий болжээ.

Өнөөдрийн байдлаар нийслэлд хэдэн зуугаар яригдах нийтийн байранд наандаж цахилгааны асуудал үүсдэг гэнэ. Цахилгаанаас болж нийтийн байр шатсан тохиолдол ч цөөнгүй гарсан. Тиймээс галын аюул, хулгайд юмаа алдах тал дээр харьяа дүүргээс анхааруулга тавьж ажиллах ёстой байдаг байх. Чанаргүй баригдсан барилгаас болж хүн амь насаа алдах, хулгайн хэргийн хохирогч болбол түрээслэгчийн хохь л болох байдал нэгэнт үүсчээ.

Д.Энхцацрал


URL:

Сэтгэгдэл бичих