Хятад эр 13 саяын үнэтэй алт хилээр нэвтрүүлэхийг завдлаа

БНХАУ-ын иргэн цэвэршүүлсэн алт, алттай шороог хилээр гаргах гэж байгаад баригдсан байна.
Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь Гаалийн газрын улсын байцаагчид энэ сарын 4-ны өдөр буюу өнгөрсөн ням гарагт CA902 онгоцоор БНХАУ руу нисэх гэж байсан Хятад улсын иргэний ачаа тээшний дотор талаас 13 сая орчим төгрөгөөр үнэлэгдэх 170 гр цэвэршүүлсэн алт, 60 гр алттай шороог илрүүлж, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоожээ.
Энэхүү үйлдэл нь зохион байгуулалттай, урьдаас төлөвлөсөн, санаатай үйлдэл байж болзошгүй хэмээн үзэж Цагдаагийн байгууллагад шилжүүлээд байгаа аж.
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих