Ирээдүйн удирдагчид зориулсан таван дасгал

1.Өөртөө итгэх итгэлээ хөгжүүл. Өөрийн үзэл бодлыг төлөвшүүлж, түүндээ эцсээ хүртэл үнэнч яв. Маргаанд оролцоход өөрийгөө яаж авч яваа нь хамгийн чухал. Маргаанд оролцохдоо нуруугаа эгцэлж, мөрөө тэгшилж, цээжээ урагш түрсэн байдалтай ярьж бай.

2.Өөртөө эл байдлыг үргэлж хэвшүүл. Үүнийгээ оройн цэнгүүн мэтийн газар тоглоом наргиан маягаар хэлээд үз. Хөлийнхөө өлмий дээр үе үе босно. Өвдгөөрөө бага зэрэг нугалж, эрүүгээ бага зэрэг өргөнө. Зэмлэхгүй, гомдоллохгүй, загнахгүйгээр өөрийнхөө үзэл бодлыг хамгаалах гээд үз.

3.Өөрийнхөө алдааг хүлээж, гаргаж байгаа шийдвэрийнхээ төлөө хариуцлагыг өөртөө хүлээж сур. Жишээ нь, ингэж хийж болно. Үзэг, дэвтэр аваад дараах жагсаалтыг гаргана. Өгүүлбэр бүрээ “Би үүний төлөө хариуцлага хүлээнэ…” гэж эхэлнэ. Үл бүтэх ч байсан ямар ч хамаагүй зүйлээр өгүүлбэрээ үргэлжлүүл. Эл жагсаалтад 10-аас доошгүй баталгаа байхаар бодож бич.

4.Өдөр бүр өөртөө эрсдэл үүрч сур. Өмнө нь хүч хүрэхгүй байсан зүйлийг барьж авахыг хичээ. Шинэ сонирхолтой зүйл /бүжиг, шүлэг/ барьж ав. Ажлаа солихоос
бүү ай. Олон хүний өмнө үг хэлж сур. Эл туршлага нь ирээдүйн даргад үнэлж баршгүй чухал. Гэхдээ өөрийг чинь хүрээлж байгаа хүмүүстэй харьцуулах тэмцэхээс зайлсхий. Эрсдэл хүлээнэ гэдэг өөрөө өөртөө итгэх итгэл олж авч байна гэсэн үг.

5.Ямар ч жижиг ялалтад баярлаж хөөрч бай. Унтахынхаа өмнө 3-7 сайн биелүүлж чадах зүйлийн жагсаалтыг гаргаж бай. Тэр өдөр ямар нэг үр бүтээлтэй, эс бөгөөд үр бүтээлгүй өнгөрсөн ч эл дасгалыг бүү орхи.

Ингээд та удахгүй өөрийгөө тун эерэг замд орохыг үзнэ. Үр дүнгүй зүйлд гутарч гунихаа больж, өөрийгөө ажил хэрэг, төсөв төлөвлөгөөн дээр төвлөрүүлж сурна. Үүнээс та хэзээ нэг цагт ялагч болон тодрох болно.


URL:

Сэтгэгдэл бичих