Зэрлэг ан амьтдын мониторинг хийжээ

Зэрлэг ан амьтдын мониторинг хийжээ

Говь-Алтай аймгийн Бугат сумын Бижийн аманд байрладаг ГИДЦГ-ын “Б” хэсгийн хамгаалалтын захиргааны дарга О.Ганбаатарын ахалсан ажлын хэсэг 3 хоногийн хугацаатай хэсгийнхээ бүх нутгийг хамарсан нийт 750 км урттай трансектэд зэрлэг ан амьтдын тооллого судалгаа хийжээ.

Энэ үед 45 тахь, 130 хулан үүнээс унага 37, хар сүүлт зээр 305 үүнээс ооно 64, шаргагчин 93, үнэг 1, тэмээ 120, ямаа 150 тоологджээ. Тэд ан амьтныг GPS-д хадгалж, байршлын өнцгийг градусаар, зайн мэдээллийг метрээр тэмдэглэж, сүргийн бодгалиудын хүйс, үр төлийн тоон мэдээллийг ялган тэмдэглэж байршил хөдөлгөөн, өсөлт хорогдол зэргийг ажигладаг байна.

Мөн тооллогын үеэр хаягдсан 150 орчим архины шил, ундаа, усны сав зэрэг хог хаягдлыг цэвэрлэсэн байна. Түүнээс гадна Халтар хэмээх ууланд алт олборлохыг завдсан 15 хүнд албан ёсны шаардлага тавьж, Дархан цаазат газраас яаралтай гарган, 50 гаруй хүнд Тусгай хамгаалалттай газар нутгийн хууль, тогтоомжийн талаар сурталчилгаа хийжээ.

Ш.Цоодол /Алтай аймаг/


URL:

Сэтгэгдэл бичих