Өмнөд хөрш Монголын үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжинэ гэжээ

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь тэргүүтэй АН-ын нарийн бичгийн дарга нар, АЭХ, АЗХ, ААХ-ны төлөөлөгчид энэ сарын 21-27-ны хооронд БНХАУ-ын КН-ын урилгаар тус улсад айлчиллаа. Айлчлалын хүрээнд Ц.Оюундарь дарга  ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны сайд Ван Зя Руй, ХКНын Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга, Зохион байгуулалтын яамны сайд Жао Лэ Зи болон эмэгтэйчүүд, залуучуудын байгууллага, намын анхан шатны удирдлагуудтай уулзалт хийсэн байна. Айлчлалын эхэнд Сайд Ва Зя Руй ХКН-ын урилгыг хүлээн авсан төлөөлөгчдөд талархал илэрхийлж, сайн хөршийн найрамдалт харилцаагаа цаашид улам бүр бэхжүүлэн, хоёр талын айлчлалыг харилцан нэмэгдүүлэх, иргэд хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, мэдээллийг хүртээмжтэй болгох, харилцан туршлага солилцох сонирхолтой байгаагаа дурдав. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь АН 23 жилийн түүхэндээ анх удаа гурван шатны сонгуульд ялалт байгуулан, олон жилийн зорилго тэмүүллээ биелүүлэх боломж бүрдсэнийг дуулган, АН-ын иргэдээ ажилтай орлоготой болгох бодлогын хүрээнд хоёр орны эдийн засгийн харилцааг шинэ шатанд гарган хөгжүүлж, аж ахуй эрхлэгч иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх, Хятадын өндөр технологийн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэлийн төлөвлөлтийн туршлага солилцуулах хамтын ажиллагааг эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

 

Н.Санжаасүрэн


URL:

Сэтгэгдэл бичих